Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Х.Тэмүүжин: Иргэд эрхээ эдлэхээр хандах Үндсэн хуулийн шүүхтэй болно
- 2026/06/18

- 1 цаг 42 минутын өмнө

- 3 мин уншина

АН пүрэв гараг бүрт хийдэг 4/11 мэдээллийн цагаараа өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Цэцийн тухай хууль болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн талаар тан ийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл танилцууллаа. Уг төслийг Х.Тэмүүжин гишүүн санаачилжээ.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-ЗГ-ын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдаад 2 жил болж байна. Үүний 4.1.1.1-т “Иргэний үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэх, эрх мэдэл хуваарилалтын хяналт, тэнцлийг хангуулах чиглэлээр Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхийг тодотгоно” гэж заасан. УИХ-аар энэ хөтөлбөрөө батлуулаад 2 жил болж байгаа ч ЗГ энэ чиглэлээр дорвитой ажил огт хийгээгүй байгаа.

Одоогоос 23 жилийн өмнө УИХ-ын 41-р тогтоол гаргаж, Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр баталсан. Үүний 1.1.3.1.3-т “ҮХЦ-ийн үйл ажиллагааг идэвхжүүлж, Үндсэн хуульд заасан хүний эрх зөрчсөн тохиолдлыг шийдвэрлэхэд онцгой үүрэгтэй ажиллуулах механизм бүрдүүлнэ” гэж заасан.

1992 оны Үндсэн хуулийг баталснаас хойш бид Үндсэн хуулийн гол амин сүнс болсон “Иргэний эрх, эрх чөлөө” гэсэн 2-р бүлгийг амь оруулж чадаагүй байгаа. Иргэний эрх, эрх чөлөө цаасан дээрээ үлдсэн. Учир нь энэ маргааныг шийдвэрлэх шүүх нь ажилгүй сууж байгаа. ҮХЦ Үндсэн хуулийн шүүх гэдэг статусаараа Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөөний маргааныг шийдвэрлэж байх ёстой.

Гэвч 1992 оноос хойш ҮХЦ-д энэ чиг үүргийг нь өгөөгүйгээс болоод цэц Үндсэн хуулийн манаачаа хийж чадахгүй, улс төрийн захиа даалгавар гүйцэтгэдэг байгууллага болж хувирсан.

Тиймээс ҮХЦ-д иргэний эрхзүйн маргааныг шийдвэрлэх зорилготой хуулийн төсөл өргөн барихад бэлэн болоод байна. Энэ бол хоосон хууль биш. Анх энэ хуулиуд 2013 онд бичигдсэн. Үүнийг боловсруулах судлаачдын ажлын хэсгийг одоо ҮХЦ-ийн гишүүн байгаа Мөнхсайхан ахалж байсан. Би тэр үед Хуулзүйн сайд байсан. 2014 онд ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлээд “УИХ-д өргөн барих нь зүйтэй” гээд дэмжсэн.

Харамсалтай нь бид УИХ-д өргөн барьж чадаагүй. Улс төрийн өөр нөхцөл байдал үүсээд, тухайн үеийн ҮХЦ-ийн гишүүд “Бид иргэний эрхзүйн маргаан шийдвэрлэх цаг нь болоогүй байна. Бид ачааллаа дийлэхгүй. Одоогийн бүрэлдэхүүнд ийм чадавх байхгүй” гэсэн ядмаг тайлбар хийсэн. Үүнээс болоод дэмжлэг аваагүй.

2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үед энэ асуудал бас яригдсан. Бас л улстөрчдийн үл ойлголцлоос болоод, зөвшилцөл нэрийн дор хамгийн түрүүнд хасагдсан зүйл заалтууд нь иргэний эрхзүйн маргаантай холбоотой хэсэг нь байсан.

2020-2024 онд Мөнх-Оргил гишүүн болон МАН-ын тодорхой гишүүд энэ хуулийг санаачлаад, ажлын хэсэг байгуулсан. Хэлэлцүүлгийг маш сайн хийсэн байна лээ. Хууль тогтоомжийн хуульд нийцүүлэх шаардлагуудыг бүрэн хангасан. Маш сайн төсөл бэлдсэн. 2024 оны сонгуулийн өмнөхөн өргөн барьсан учраас хэлэлцэж амжаагүй. Сонгуулиар Мөнх-Оргил гишүүн УИХ-ын гишүүн биш болсон учир “Санаачлагч нь байхгүй” гээд буцаагаад татуулчихсан.

2026 онд би 2013, 2024 оны төслүүдийг авч, ажлын хэсэг байгуулаад, энэ 7 хоногт өргөн барихаар сая УИХ-ын даргад хүсэлтээ тавиад байна.

Эдгээр төслөөр үндсэндээ 3 асуудал шийдэхээр зорьж байна.

1-рт, Үндсэн хуулийн нэр томьёо, бичвэр, үзэл санааг цэцийн хууль тогтоомжуудад нийцүүлэх шаардлага байна.

2-рт, Үндсэн хуулийн шүүхийн жишигт ҮХЦ-ийн хуулиудыг ойртуулах шаардлагатай. Тэгэхийн тулд иргэний үндсэн эрхийн маргаан болон эрх мэдлийн маргааныг ҮХЦ-ээр хянуулах шаардлагатай.

3-рт, Үндсэн хуулийн 2-р бүлгийн 2, 3 дахь заалтад байгаа үзэл санааг дээрх 2 үзэл санаанд нийцүүлэн, зөрчилдөхгүйгээр найруулах шаардлагатай.

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг боловсронгүй болгосны үр дүнд Монгол Улсын иргэд хожно. Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдэлнэ. Зөрчигдсөөр байна гэж үзвэл түүнийгээ шийдүүлэх Үндсэн хуулийн хараат бус, бие даасан шүүхтэй болно.

Хэний хил хязгаар хумигдах вэ гэхээр албан тушаалтнууд, төр. Эрх мэдлээсээ, Үндсэн хуульд заасан чиг үүргээс халин, хэмжээ хязгааргүй юм шиг тонгочиж байгаа төрийн байгууллагууд, албан тушаалтнууд иргэний үндсэн эрх гэдэг хил хязгаар дотор түүнд зориулсан чиг үүрэгтэй ажилладаг болж хувирна. Иргэдийн эрх, эрх чөлөөний төлөө энэ төр, засаг оршин тогтнож байгаа шүү гэдэг үзэл санаа амилах боломжтой болно.

- Шинэ
- Хандалттай