horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Дронтой хүүхдүүд цагдаад туслан, эргүүл хийж байна

post-img

Дархан-Уул аймгийн дронтой хүүхдүүд нэгдэж, 6-р сарын 17-ноос дронт эргүүл гаргаж эхэллээ. Тус аймгийн ИТХ-ын дэргэдэх Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон нутгийн зөвлөл ийм эргүүл гаргах саналыг уг хүүхдүүдэд тавьсан аж. Хүүхдүүдийг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар удирдаж, Бүсийн шүүх шинжилгээний төв, Цахим шилжилт үйлчилгээний хэлтэс хамтран ажиллаж байна.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хүүхдүүд гар бие оролцож, хүүхдэд учирч болох эрсдэлийг хүүхдийн нүдээр таньж илрүүлэх, хүн хүрч тодорхойлоход төвөгтэй эрсдэлийг илрүүлэхэд уг эргүүл тусална гэж зохион байгуулагчид нь үзэж байна. Нөгөө талаас тамирчин хүүхдүүд болон тусгай чиг үүргийн байгууллагуудын мэргэжилтнүүд хамтран, сургалт, дадлага сургуулилалт хийх, тэмцээнд бэлтгэх, харилцан суралцах боломжтой юм.

0/1000