horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ерөө голд 2 хүн боогджээ

post-img

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутагт орших Онги,Шарлангийн бэлчирт өчигдөр мотоциклтэй 2 хүн голын усанд боогджээ. Тэд 6-р сарын 21-ний өдрийн 14:25 цагт аврагчдаас тусламж хүссэн байна. Уг газар нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 340 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 105 км аж.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр ангийг очиход 44, 49 настай, 2 эрэгтэй Ерөө голын цаад эргээс наад эрэг рүү гарах гээд чадахгүй, боогдсон байжээ. Ойрын өдрүүдэд орсон борооны улмаас голын усны түвшин нэмэгдэж, Ерөө гол үерлэсэн байна. Аврагчдыг очих үед бүрэнхий болж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул аврах ажиллагааг өнөө өглөө 06:04 цагт эхлүүлж, иргэдийг хөдөлгүүрт завиар зөөн, Ерөө гол гаргажээ.

0/1000