Монгол Улсын Их хурал дахь АН-ын бүлэг өнөөдөр (2026.06.22) ээлжит хурлаараа Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн Газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн Үндэсний аудитын газрын тайлан, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлттэй танилцаж байна. Үүнээс гадна дараах асуудлыг хэлэлцэж байгаа аж. Үүнд:
- Орон сууцжуулалтын тухай болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төслүүдийн танилцуулга, мэдээлэл сонсоно. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан болон албаны хүмүүс уг мэдээллийг танилцуулах юм байна.
- Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн Үндэсний аудитын газрын тайлан, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлттэй танилцана. Үүнийг Монгол Улсын ерөнхий аудитор С.Магнайсүрэн, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан нар мэдээлнэ.
- Ойн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулж, гишүүдийн асуултад хариулна.

