horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ховд аймгийн Алтай суманд шүлхий гарчээ

post-img

Ховд аймгийн Булган, Үенч суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчин зэргэлдээх Алтай суманд халдлаа. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб өнөөдөр хуралдаж, Алтай сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Булган, Үенч сумын хяналтын постуудын хяналтыг чангатгав.

Алтай сумтай хиллэдэг Мөст, Цэцэг суманд малгүй бүс бий болгож, Алтай сумтай хиллэдэг газарт байгаа малчдыг нэн даруй нүүлгэхээр болжээ. Шүлхийн халдварыг бүрмөсөн дарах хүртэл аймаг, сумдын Үндэсний их баяр наадмыг хойшлуулах санал гаргаж, Онцгой комиссоор хэлэлцүүлэхээр болжээ.

0/1000