horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Хийн плитка залгаж орхисноос нийтийн байранд гал гарчээ

post-img

Чингэлтэй дүүргийн 9-р хороонд “Нийтийн байранд гал гарч байна” гэх дуудлага онцгой байдлын байгууллагад өнөөдөр 12:28 цагт ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 86, 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 8х9 метрийг хэмжээтэй байшин, залгаа 3х6 метр хэмжээтэй амбаар шатаж байжээ.

Онцгойгийн 20 гаруй алба хаагч 13:11 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар оршин суугч хийн плитка залгаж орхисноос гал гарсан гэж үзэж байна.

0/1000