horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Баян-Өлгийд Казахстаны Консулын газар байгуулах нь иргэний харьяалал өөрчлөхтэй холбоогүй

post-img

Баян-Өлгий аймагт Казахстан улсын Консулын газар байгуулахаар болсон. Үүнийг хүмүүс янз бүрээр ойлгож байгаа юм. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны яам дараах тайлбарыг гаргажээ. Үүнд:

-Консулын газар байгуулах асуудал нь тухайн бүс нутгийн харьяалал, эсвэл тэнд оршин суугчдын иргэний харьяаллыг өөрчлөх асуудалтай огт холбоогүй. Харин улс хоорондын найрсаг харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааг дэмжих зорилгоор олон улсын эрх зүйн хүрээнд (Дипломат болон консулын харилцааны тухай Венийн конвенцүүд) хэрэгждэг улс хоорондын дипломат харилцааны нийтлэг практик билээ.

Монгол Улсын соёрxон баталсан олон улсын гэрээ болох Консулын харилцааны тухай Венийн конвенцын 4 дүгээр зүйлээр консулын байгууллагыг нээх асуудлыг зохицуулсан байдаг ба томилогч улсаас консулын байгууллагыг хүлээн авагч улсын газар нутагт байгуулахдаа зөвшөөрөл авах зохицуулалттай. Түүнчлэн тухайн консулын байгууллагын байрлах газар, түүний зиндаа, консулын тойргийг томилогч улс зөвхөн хүлээн авагч улсын зөвшөөрлөөр өөрчилж болдог.

Дэлхийн олон оронд консулын газрууд нийслэлээс гадна томоохон хот, бүс нутгуудад байрладаг бөгөөд энэ нь тухайн улсын бүрэн эрхт байдалд халдсан хэрэг бус, харин хүлээн авагч улсын зөвшөөрөл, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг дипломат төлөөллийн хэлбэр юм.

Манай улсын 34 ЭСЯ-наас гадна 2 Байнгын төлөөлөгчийн газар, 14 Ерөнхий консулын газар, Консулын газар хилийн чанадад үйл ажиллагаа явуулж байна. Үүнд Алматы хот дахь манай улсын Консулын төлөөлөгчийн газар багтана. Харин Монгол Улсад гадаадын 27 ЭСЯ, мөн Замын-Үүдэд БНХАУ-ын, Дарханд ОХУ-ын Ерөнхий консулын газар ажилладаг.

ИРГЭД ЗОРЧИХ БОЛОН ОРШИН СУУХТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ:

Одоогийн байдлаар Монголын “Хүннү-Эйр” компани Улаанбаатар-Алматы хотуудын хооронд долоо хоногт 4 удаа, Казахстаны SCAT компани Астана-Улаанбаатар хотуудын хооронд долоо хоногт 2 удаа шууд нислэг үйлдэж буйгаас гадна Баян-Өлгий-Өскемен чиглэлийн шууд нислэгийг эхлүүлэх асуудлыг судалж байна.

ХХЕГ-аас гаргасан мэдээллээр 2025 оны байдлаар Монгол Улсад Казаxстаны 24,395 иргэн зорчсон бол Казаxстанд Монгол Улсын 23,849 иргэн зорчжээ.

0/1000
Зочин

Энэ ер нь маш алсын бодол байна да олон жилийн өмнө нэлээд нь нүүж явсан одоо казакстаны удирдлага мо орны нутаг дээр консул байгуулаад казазстан мо казак иргэд дундаа амьдраад цааш казакстантайгаа харилцаад сүүлдээ монгол ын хүн ам хөөрхий 3 саяхан байсан одоо сая ч хүрэхгүй болох юм бна Энэ казакстаны хүн амын бодлого цус сэлбэлт нь юм бна ийм зүйлийг ерөнхийлэгч мэдэж л бга байлгүй

Туяа

Манай төрийн бодлого үнэхээр чадамжгүй юмаа. Бүхэл бүтэн аймаг нь гадны улс болохоор бүр бэлдсэн байхад бүр дэмжээд байдаг. Монгол улсын төлөө цохилох зүрхтэй хүн байдаг бол ийм асуудалд нухацтай хандаж шийдвэр гаргана уу. Монгол улсын иргэний хувьд Баянөлгий аймагт Казакстаны консуль байх ямар ч хэрэггүй улсын эрх ашигт харш гэж бодож байна.

Одонтуяа

Энэ хэзээ ч хийж болохгүй зүйл шүү

мөнхнаран

болохгүй ээ Баян-Өлгийд к-консулын газрыг байгууль болохгүй

Alsiin haraa

хасгуудыг ядаж Монголоор ярьж, бичдэг болгосны дараа бодолцож үзэх л асуудал байх…

Энхтуяа Самбуу

За үгүй зайл аарай новшнуудааТэр ххүрнүүдээ цэвэрлэ ирсэн газарлуугаа ззайл Монгол улсад та нарт тусалж боломж олгосоэ Одоо үүнийгээ зоригтой цуцалж.зайлуулах хэрэгтэй Муу хүний хог шаарнууд зайлцгаа Монгол улс шимэгчлэн амьдарсан цаашаа санаатай ноходууд

Zochin

Arai ch deee bitii iim ym hii l deeee

Nara

Tegwel buh aimagaa konsultai bolgooch uvs hovd buriaduudaa

Буянхүү

1.Энэ асуудал үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолд нөлөөлөхгүй байх бүрэн итгэлтэй гэж үзэж байна уу..
2.Консул байгуулснаар Баян-Өлгий аймгийн хүн амын тоо хэдээр нэмэгдэхийг тооцоолж үзсэн үү..
3. Магадгүй 5 -10 жилийн дараа үндэсний цөөнхөө бид барьж дийлэхгүй үү..

Ochir b

Ene kazahstanuud tg ygd kazahstsan ulsiin dalbaag mashin deeree namiruulj yvdag bilee kazahuud bayn olgii aimagiig aajmaar tatdj avh gd bgaa ym bishuu tgd kazah heleer yrna mnai baga ystnuudiig yj deerlhj bna bi huvidaa konsuliin gazriig baiguulhiig demjihgui bnaa kazahuudiig nuulen shiljuulj bolohgui ymuu