horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

24.7 сая төгрөг шилжүүлэн аваад, шүүхийн хаалга татав

post-img

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн … газрын дарга Г.Н нэр бүхий 11 хуулийн этгээдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа төлбөрийн хэсэгт “Багажийн түрээсийн төлбөрийг … дансанд шилжүүлнэ үү” гэсэн заалт оруулж, нийт 24.7 сая төгрөг шилжүүлэн авчээ. Албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж үзэн, энэ хэргийг АТГ шалгасан байна. Үүний дараа түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн аж. Тус хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.

0/1000