horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Дашваанжил”-ын жолооч Ч.Рэнцэндоржид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

post-img

“Дашваанжил” ХХК-ийн жолооч Ч.Рэнцэндоржид холбогдох хэрэгт Тээврийн прокурорын газар Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 дугаар хэсэг (Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох), Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах), Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ. Тэрээр 2024 оны 1 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэг дэх “Дүнжингарав” худалдааны төвийн дэргэдэх дөрвөн замын уулзварт “Дашваанжил” ХХК-ийн өмчлөлийн “Beiben North Benz” маркийн тээврийн хэрэгслээр 15.7 тонн шингэрүүлсэн хий тээвэрлэж явжээ. Тэрээр уг уулзварт “Ниссан патрол” загварын тээврийн хэрэгсэлтэй шүргэлцсэний улмаас их хэмжээний шингэрүүлсэн хий алдагдаж, дэлбэрэлт болсон юм.

Түүнийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас дэлбэрэлт үүсэж, улмаар 7 хүний амь хохирсон, бусдын эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учирсан гэж прокурор үзжээ.

0/1000