horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

73 ХК-ийн хувьцаа эзэмшигчдээ хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар боллоо

post-img

Компанийн тухай хуулийн 59.4-т заасны дагуу хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн 5 дугаар сарын 1-нээс өмнө зарлан хуралдуулах үүрэгтэй. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг олон нийтэд нэн даруй мэдээлж, холбогдох баримт бичиг, мэдээллийг хурал хуралдуулснаас хойш ажлын 3 өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх ёстой.

Нэр бүхий 73 хувьцаат компани 2025 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулаагүй байна. Компанийн тухай хуулийн 59.5-д “Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно”, 59.7-д “Хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ энэ хуулийн 59.4-т заасан хугацааны дотор хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргаагүй бол Санхүүгийн зохицуулах хороо тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсныг нийтэд мэдээлнэ” гэж заажээ.

Үүний дагуу доорх 73 ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг ээлжит бусаар зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсныг СЗХ мэдээллээ.

0/1000