horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 23 цагдаа үүрэг гүйцэтгэнэ

post-img

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цагдаагийн албаны сонгон шалгаруулалт, үнэлгээний багийн (SAAT) ахлагч Лаура Куасси энэ оны 6 дугаар сарын 17–22-нд Цагдаагийн ерөнхий газартай хамтран, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох цагдаа сонгон шалгаруулах, үнэлэх ажиллагааг зохион байгуулав. Сонгон шалгаруулалтад 56 цагдаа оролцсоноос 23 нь тэнцэж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд бие даасан цагдаагийн үүрэг гүйцэтгэх эрхтэй боллоо.

Цагдаагийн байгууллага НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хүний эрхийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд бие даасан цагдаа оролцуулж иржээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын цагдаагийн байгууллагын нийт 35 албан хаагч НҮБ-ын мандаттай энхийг сахиулах дөрвөн төрлийн ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байна.

0/1000