Өвчтөнүүдийг эхлээд өрхийн эмнэлэгт үзүүлдэг хуучин тогтолцоондоо буцаан шилжүүлэхээр Эрүүл, мэндийн даатгалын үндэсний зөвлөл 07 дугаар тогтоол гаргажээ. Уг тогтоол 2026.06.20-ноос хэрэгжиж эхэллээ.
Өмнө нь өвчтөн эхлээд өрхийн эмчдээ үзүүлдэг, эмч өвчний түүх дээр нь “Дүүргийн эмнэлэг үзүүлэх” гэж бичин, цахимаар дүүргийн Нэгдсэн эмнэлэг рүү илгээдэг байв. Үүнийг нэг хэсэг болиулсан юм. Тэгвэл уг тогтолцоог буцаан сэргээлээ. Өвчтөн 2019 оноос хойших эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн байх ёстой.
Одоо өвчтөн эхлээд өрхийн эмчдээ үзүүлэлгүй, илгээх бичиг авалгүйгээр, Нэгдсэн эмнэлэгт очвол 20.000 төгрөгийн төлбөр авдаг болж байна. Аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэгт очих шаардлагагүй, хөнгөн өвчтэй, эмчийн хяналтад байдаггүй, хөнгөн өвчтэй иргэдийг өрхийн эмнэлэгт үзүүлдэг болгохын тулд ийм төлбөртэй болгожээ.
Харин дараах өвчтэй хүн заавал өрхийн эмнэлэгт очилгүйгээр, аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэгт шууд үзүүлэх боломжтой. Үүнд:
- Халдварт өвчтэй
- Шүд, амны хөндийн эмчилгээ хийлгэх
- Чих, хамар, хоолойн эмчид үзүүлэх
- Осолдсон, гэмтсэн өвчтөн
- Арьсны өвчтэй, харшилтай хүн
- Сэтгэцийн өвчтөн
- Нүдний өвчтэй хүн
- Мэс засал хийлгэх шаардлагатай өвчтөн
- Диализын аппаратад орох шаардлагатай өвчтөн


