horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Эхнэрээ машинаар мөргөсөн хэрэг гарчээ

post-img

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нэгэн иргэн машин жолоодож, эхнэрээ дайрсан хэрэг өнгөрсөн шөнө гарлаа. Эхнэр нь энэ тухай “Манай нөхөр тээврийн хэрэгсэл жолоодож, араас дайрсан” гэж цагдаад дуудлага өгчээ. Уг мэдээлэл 2026.06.22-нд тус аймгийн Цагдаагийн газарт бүртгэгдсэн байна.

“Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслийн жолооч эхнэрээ машинаараа мөргөж, биед нь гэмтэл учруулсан болохыг цагдаа тогтоожээ.

0/1000