horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Цогтцэций сумын засаг дарга асны хэргийг шүүх шийдвэрлэжээ

post-img

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга асан О.Б-д холбогдох албан тушаалын хэргийг шүүх шийдвэрлэжээ. Б.Б, С.С нарыг бүлэглэн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Б.Б-д нийтийн албанд ажиллах эрхийг нь 3 жил хасаж, 15 сая төгрөгөөр торгосон бол С.С-д нийтийн албанд ажиллах эрхийг нь 1 жилээр хасаж, 7 сая төгрөгөөр торгов.

Иргэний хариуцагч “И….” ХХК-иас 120 сая, “У…” ХХК-иас 120 сая “Л….” ХХК-иас 450 сая төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Цогтцэций сумын засаг дарга О.Б албан тушаалаа урвуулан ашиглаж, албан хэрэг, архив хариуцсан ажилтан С.С-р түүний ажил үүрэгт хамааралгүй ажлыг хийлгэжээ. С.С бусдад хууль бусаар газар эзэмшүүлэх захирамжийн төсөл боловсруулж өгсөн аж. О.Б уг төслийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр А/321 дугаартай захирамж гарган, Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд тусгагдаагүй, байгаль орчны нөхөн сэргээлтийн дүгнэлт гараагүй газруудад буюу Цогтцэций сумын нутаг дэвсгэрт шатахуун түгээх станцын зориулалтаар “И…” ХХК-д 2,000 ам м газар, “У…” ХХК-д 2,000 ам м газар, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар “Л…” ХХК-д 7,500 ам м газар эзэмшүүлжээ.

Үүгээрээ тэр бусдад давуу байдал олгож,  улсын төсөвт их хэмжээний буюу 690 сая төгрөгийн хохирол учруулсан гэж буруудсан байна. Уг хэрэгт прокурор Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт (эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах) -зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн юм.

0/1000