horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

7-р сарын 16, 17-ны ажлын өдрөөр амраах эсэхийг ЗГ өнөөдөр хэлэлцэнэ

post-img

Үндэсний их баяр наадам 7-р сарын 11, 12-нд болно. Энэ баярыг тохиолдуулан Монгол Улс даяар 7-р сарын 11-15-нд 5 хоног амардаг. Тэгвэл өнөө жилийн 11, 12 бямба, ням гарагт таарч байна.
Тиймээс ард олныг наадмаар 5 хоног амарч тайван наадах, хөдөө явах боломж олгохын тулд 7-р сарын 16, 17-ны ажлын өдрийг шилжүүлэхээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд өнөөдөр Засгийн газарт санал гаргаж, хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир энэ талаар “Наадмын амралтыг сунгаж магадгүй. Иргэдийг нутаг усандаа очиж, тайван амрах боломжийг бүрдүүлэх чиглэлээр судалж байна. Саналаа ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулна” гэсэн юм. Бүх нийтийн амралтын өдөр бямба, ням гарагт тохиовол Засгийн газар ажлын өдөр шилжүүлж болох хуультай. Өнгөрсөн жил ч Үндэсний их баяр наадмын өдрүүд амралтын өдрүүдтэй давхацсан тул Засгийн газраас ажилтан, албан хаагчдыг ажлын өдрүүдэд нөхөн амраах зохицуулалт хийж байв. Учир нь Цагаан сар, Үндэсний их баяр наадам зэрэг үндэсний их баяраар ийм зохицуулалт хийдэг. 
Хэрвээ Засгийн газар 7-р сарын 16, 17-ны ажлын өдрийг дараагийнх нь амралтын өдрүүдэд шилжүүлбэл монголчууд 7-р сарын 10-19-ний хооронд амарч, 20-ны даваа гарагт ажил эхлэх юм.

0/1000
Rinat

10-19 хооронд амрах хэрэгтэй