Ахмад настныг энэ зун хөнгөлөлттэй үнээр амраах, сувилах амралт, сувиллын газруудыг танилцуулъя. Сонгосон амралт, сувиллын газартайгаа урьдчилан утсаар холбогдож, амрах хугацаа болон ор хоногоо баталгаажуулаарай. Эдгээр газарт 7 хүртэлх хоног амрах, сувилуулах боломжтой.
Ахмад настан өөрийн сонгосон амралт, сувиллын газрын дансанд 70,000 төгрөг хүртэлх төлбөр шилжүүлнэ. Төлбөр төлсөн баримтаа харьяа сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд өгөх ёстой.
2026 онд ахмад настанд эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын байгууллагуудын жагсаалттай танилцана уу!





