Хүрээ цам-Даншиг наадмын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолттой. Уг тоглолт 6 дугаар сарын 28-ны 20:00 цагт Сүхбаатарын талбайд болно.
Монголын эстрад, дуу хөгжмийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулж, олон арван жилийн турш үе үеийн сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн домогт “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн тоглолт шөнийн 00:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. “Өргөө”, “Хонх”, “Никитон”, “Шар-Айраг”, “Дэлхий”, “Нисванис”, “Лимонс” хамтлаг зэрэг рок, поп хөгжмийн үе үеийн уран бүтээлчид тус хамтлагт баяр хүргэж, ая дуугаа өргөх юм.
Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, Гавьяат жүжигчин Ч.Насантогтох, Х.Лхагвасүрэн, С.Бархас, С.Наран, Ж.Алтанцэцэг, гитарчин Өөжгий, дуучин Наагий, Б.Наки, Б.Оюу, Б.Хонгор, Г.Тэнүүн, Б.Анужин нар оролцоно.
“Соёл-Эрдэнэ” бол 1971 онд Улсын филармонийн дэргэд байгуулагдсан Монголын анхны поп хамтлаг юм.

