УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Уг сонсголд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат “Малчны тухай хуулийн хэрэгжилт, үр дүн, цаашдын арга хэмжээ”-г танилцууллаа.
Үүнээс гарахын тулд Малчны тухай хуулийг хэрэгжүүлж, мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Тухайлбал: Атаршсан газарт улсын хэмжээнд нийт 1000 гаруй багт ногоон тэжээл тарих боломж бий. Үүнийг дэмжихээр ХХААХҮЯ хөрөнгө оруулалт, техник технологийн дэмжлэг үзүүлэх замаар “Нутагтаа эзэн 100:1000” төсөл хэрэгжүүлж байна.
Улсын хэмжээнд 2025 оны жилийн эцсийн дүнгээр 248 мянган малчин өрх байна. Тэдний 2000 нь жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, амьжиргааны эх үүсвэр болгож байгаа аж.
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар 2025 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 33 хувийг, экспортын орлогын 5 хувийг тус тус эзэлдэг, улсын нийт ажиллах хүчний 49 хувийг ажлын байраар хангадаг улсын эдийн засаг, нийгэмд уул уурхайн дараагаар орох чухал ач холбогдолтой салбар юм.
- Нийт малчид хүйсийн хувьд ойролцоо ч 30 хүртэл насны эрэгтэй малчид эмэгтэйчүүдээсээ 2-3 хувиар олон байна. 40-өөс дээш насны эмэгтэй малчид эрэгтэйчүүдээсээ 3-6 хувиар олон байна. Энэ нь хүн амын дундаж наснаас хамаарч байгаа ч 30-аас доош насны залуу малчдын боловсрол тааруу, хөдөө ерөнхийдөө хөгжил муутай байгаатай шууд холбоотой гэж Ц.Идэрбат сайд үзэж байна.
- ХХААХҮЯ-ны судалгаанд оролцсон 6470 малчинд жилийн аль нэг улиралд ганцаараа мал маллах шаардлага үүссэн байна. Зун ганцаараа малаа малладаг малчин 1044 байсан бол өвөл 2388 болж өсдөг. Энэ нь судалгаанд хамрагдсан 7100 малчны 33.6 хувийг эзэлж байна.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат:
-Малчдын хөдөлмөр эрхлэлтийн байдалд хийсэн судалгааны дүнгээс үзэхэд малчдын ахуйн хэрэглээний зарлага нь орлогоосоо давсан. Түүнийг тэнцвэржүүлэхэд малын гаралтай түүхий эдийг ашиглах, үр ашгийг нэмэгдүүлэх гарц боломжийг судлах зайлшгүй шаардлагатай байна.”
Ганцаараа мал маллах болсон шалтгааныг тодруулж үзэхэд 34 орчим хувийг хүүхдээ сургуульд сургах асуудал үүссэнээс болж байна.

