“Ногоон автобусны” гэх хэргээр хоригдсон “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягийг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар суллаж, хилийн хориг тавьсан байна. Нийслэлийн Прокурорын газраас энэ талаар тодруулахад “Улсын дээд шүүх А.Ганхуягт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Энэ хэрэг одоо шүүхэд байгаа. Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хурлын талаар прокурорт шүүх мэдэгдээгүй. Прокурор үүнд оролцоогүй” гэсэн хариу өгөв.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
АДМИН“Ногоон автобусны” хэргээр хоригдсон А.Ганхуягийг суллалаа
- 2026/06/24
- •
- -5 цаг -36 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
