horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Л.Гантөмөр: Цэцэд итгэх бидний итгэл бүрэн алдарсан шүү

post-img

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг ҮХЦ-ийн гишүүн болгохыг 85.7 хувиар дэмжлээ.

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:

-Цэцэд итгэх бидний итгэл бүрэн алдарсан байгаа шүү. Хуралдаж байгаа, өргөдөл гаргаж байгаа байдал, тэрийгээ хэлэлцэж байгаа цаг хугацааны хуваарь, гаргаж байгаа шийдвэр. Хүнээ байчихдаг. Та 2 хүнээрээ байгаарай. Нэг байшин руу орохоороо хор найруулаад алга болцгоочихдог. Гаргаж байгаа шийдвэрүүд нь их хурлынхаа хууль тогтоох бүрэн эрхэнд халдаж эхэлдэг.

Яг үнэндээ бол Монгол Улсын бүрэн эрх мэдэлтэй хүмүүст зориулсан дэг журмыг УИХ тогтооно. Дарга нарт зориулсан дэг журмыг та нар хүний эрх нэрээр будилуулж байгаа. Ялангуяа, хамгийн сүүлд дээд шүүхийн ерөнхий шүүгчийн хугацаан дээр ямар шийдвэр гаргав. Их хурал өөрөө мэдэж байгаа ш дээ, тэрийг. 6 жилийн хугацаатай 1 удаа томилно. Их хурал мэддэг юмаа мэднэ.

Улс төрийн, олигархуудын захиалгатай шийдвэр гаргахаас зайлсхийж яваарай. Тэгэхгүй бол Монгол Улсад итгэх газар үгүй болсон. Хэнд итгэхээ мэдэхээ больсон. Их хурал яаралтай ажлын хэсэг гаргаж, цэцийн хуулийг шинэчлэх хэрэгтэй. Цэц ядаж тойрч суугаад, мэтгэлцдэг талбар болох хэрэгтэй. Цэц яахаараа их хурлын гишүүдтэй мэтгэлцээд сууж байдаг юм. Шүүх хурал шиг хохирогч, нэхэмжлэгч 2 луу харж суугаад, тэр 2-ын зөв бурууг дэнсэлдэг шиг газар биш байх ёстой гэж би хувьдаа харж байгаа шүү.

УИХ-тай холбоотой, Засгийн газрын шийдвэртэй холбоотой олон янзын шийдвэр цэц гаргасан. Прокурорыг одоо та нар 6 жилээр биш, зөндөө олон томилдог байх ёстой гэсэн шийдвэр гаргахад ойрхон байгаа шүү. Цэц дандаа том хүмүүстэй холбоотой шийдвэр гаргаад байгаа шүү.

0/1000