Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид эх орноо төлөөлөн 2026 оны 7 дугаар сарын 13-наас 8 дугаар сарын 10-нд БНСУ-ын Чунчон хотноо зохион байгуулах 38 дахь удаагийн “Чунчоны хүүхэлдэйн фестиваль” (Chuncheon Puppet Festival)-д оролцохоор бэлтгэл ажлаа хангаж байна.
“The Chuncheon Puppet Festival Foundation”-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү наадам нь дэлхийн олон орны шилдэг хүүхэлдэйн театр, бие даасан уран бүтээлчдийг нэгтгэдэг олон улсын нэр хүндтэй, томоохон соёлын үйл явдал юм. Хүүхэлдэйн театрын тусгай цогцолбор бүхий “Хүүхэлдэйн хот” хэмээн алдаршсан Чунчон хотноо болох тус фестиваль нь хүүхэд багачуудад зориулсан үзвэрээс гадна насанд хүрэгчдэд гүн утга агуулга бүхий философийн болон драмын төрлийн тоглолтуудыг багтаадаг онцлогтой.
Энэ удаагийн наадамд Улсын хүүхэлдэйн театрын жүжигчин О.Минжинсор, Г.Хонгорзул нар БНСУ-ын Азийн Үндэсний Соёлын төв болон Чунчон Хүүхэлдэйн театртай хамтран бүтээсэн “Ааруулыг амтлах мөчид” хүүхэлдэйн жүжгээрээ оролцоно. Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтын ажиллагааны үр дүнд төрсөн энэхүү бүтээл нь Монголын үндэсний онцлог, соёлын үнэт зүйлсийг олон улсын үзэгчдэд хүргэх зорилготой юм.



