horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Эрчим хүчний салбарын мэдээлэл иргэн бүрт нээлттэй боллоо

post-img

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн #Чөлөөлье аяны хүрээнд эрчим хүчний салбарын мэдлэг, мэдээллийг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй хүргэх ажлын нэг хэсэг болгон Эрчим хүчний салбарын нээлттэй мэдээллийн дашбоард системийг ашиглах боломж бүрдүүллээ.

Энэхүү системээс:

  • Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний бодит цагийн мэдээлэл
  • Эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд
  • Гадаадын зээл, тусламж болон хөрөнгө оруулалтын мэдээлэл
  • Салбарын статистик үзүүлэлтүүдийг ойлгомжтой график, дүрслэлээр авах боломжтой

Эрчим хүчний салбарын ил тод байдлыг нэмэгдүүлэх энэхүү системийг цаашид улам хөгжүүлж, олон нийтэд хэрэгцээтэй мэдээллийг тогтмол хүргэх болно.

Та бүхэн https://dashboard.energy.mn/ хаягаар зочлоорой

Дэлгэрэнгүй: https://energy.gov.mn/post/176662

0/1000