horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Хүрээ цамын цагаан өвгөн

post-img

“Хүрээ цам Даншиг наадам”-д “морилох” цагаан өвгөний талаар Гандантэгчэлин хийдээс танилцууллаа. Урт наст их тэнгэр буюу цагаан өвгөний дүр цам нь их хүрээний цамд л гардаг юм байна. Аз жаргал, баяр баясгалангийн бэлгэдэл болсон цагаан өвгөн үргэлж инээмсэглэсэн дүр байдалтай байдаг. Түүнчлэн үр хүүхэд, зон олныг урт удаан настай, өнөр өтгөн, жаргалтай байлгахын тухайд өөрийн нас, буян хишгээ хайрлахын зэрэгцээ алиа хошин байдлаар олон түмнийг хөгжөөнө.

Цагаан өвгөн мишээл таалалтай байвал олон түмэн өлзийтэй сайн байна гэж үздэг. Сүсэгтэн олон түүний таяг, мутарт нь хүрвэл урт насалдаг хэмээнэ. Монголчууд энэ дүрийг ихэд бэлэгшээн хүндэтгэдэг. Мөн цагаан өвгөнийг гарч ирэхэд цагаан зүгийн лус зэргийг баясган үйлддэг байна.

“Хүрээ цам Даншиг наадам” 6 сарын 27, 28- ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдана.

0/1000