Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрний хойно Туул голд автомашинтай иргэд усанд боогдсон гэсэн дуудлага өнөөдөр /2026.06.25/ 09:24 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчдыг очиход Toyota Harrier загварын автомашинтай 2 иргэн амарч зугаалж явахдаа голд суусан байсныг, Мөн Баянзүрхийн гүүрнээс Минж үржүүлэг хүртэлх голын эрэг дагуу голын салаанд усанд боогдсон 11 том хүн, 4 хүүхдийг зөөвөрлөн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.
Нийт нутгаар орж буй хур тунадасны улмаас голуудын усны түвшин нэмэгдэж байна. Иймд иргэд амралт зугаалгаар зорчихдоо гол усны ослоос сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


