АНУ-ын Калифорни мужийн төв эрэгт орших Ванденбергийн Сансрын хүчний баазаас зургаадугаар сарын 24-нд SpaceX компанийн Falcon 9 пуужин амжилттай хөөрч, 24 ширхэг Starlink хиймэл дагуулыг дэлхийн нам тойрог замд хүргэлээ.
Нар жаргах үеэр хөөрсөн пуужин тэнгэрийг гэрэлтүүлэн хөөрсөн нь орон нутгийн иргэдийн анхаарлыг татсан байна. Энэхүү нислэг нь SpaceX компанийн энэ онд гүйцэтгэсэн Falcon 9 пуужингийн 74 дэх хөөргөлт болжээ.
Мөн уг ажиллагаа нь 2026 онд Starlink хиймэл дагуулын сүлжээг өргөжүүлэх зорилготойгоор хэрэгжүүлсэн 59 дэх нислэг болсон байна. SpaceX дэлхийн алслагдсан бүс нутгуудад өндөр хурдны интернэт үйлчилгээ хүргэх зорилгоор Starlink төслөө тасралтгүй өргөжүүлсээр байгаа юм.
Эх сурвалж: Ройтерс


