horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

“Эрдэнэс Монгол”-ын захирал 64,9 сая, Барилгын хөгжлийн төв УТҮГ 21,1 сая төгрөгийн цалинтай

post-img

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын удирдлагуудыг олон нийтэд зарлажээ. Хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлын 1 сарын цалин:

  • Эрдэнэс Монгол ХХК 64,9 сая,
  • Эрдэнэс критикал минералс ХХК 44.0 сая,
  • Төрийн үнэт цаас хэвлэл 38,3 сая,
  • Шивээ овоо 31,6 сая,
  • Диспетчерийн үндэсниы төв 25,7 сая,
  • Дарханы төмөрлийн үйлдвэр 24,5 сая,
  • Барилгын хөгжлийн төв УТҮГ 21,1 сая,
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ 20.0 сая,
  • Эрчис ойл ХХК 19,5 сая,
  • Эрдэнэс таван толгой ХК (ОНӨО) 19,2 сая төгрөг тус тус авч байна.

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Төрийн хэмнэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал дэмжигдлээ. Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийллээ.

С.Цэнгүүн: ТӨК-ийн хамгийн их алдагдалтай байгаа салбар бол эрчим хүчний салбар. Гэтэл ТУЗ, гүйцэтгэх захирал нь огт хариуцлага хүлээдэггүй “гажиг” тогтолцоотой. ТӨК-ийн захирлуудын цалин маш өндөр. Тухайлбал Төрийн үнэт цаасны хэвлэлийн гүйцэтгэх захирлын цалин 38 сая, Диспетчерийн үндэсний төвийнх 25 сая, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний гүйцэтгэх захирал 20 саяын цалинтай. Ажлын хяналт огт байхгүй. Бүтээмж муу атлаа цалингаа аваад явдаг ийм байдалтай байж болохгүй.

Ө.Шижир: Төрийн өмчит компаниудыг дагаад авлига, албан тушаалын наймаа, улс төрийн намын санхүүжилтийн асуудал байнга яригддаг. Сонгууль болохоор төрийн өмчит компаниудын маркетинг, сурталчилгаа, зөвлөх үйлчилгээний зардал огцом өсдөг нь ч нууц биш. саяхан татан буугдсан Эрдэнэс Монгол нэгдэл компани 2024 онд маркетингийн зардалд 2 их наяд төгрөг зарцуулсан байна. Гэтэл Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмал, Эрдэнэс Тавантолгойн нүүрс бол хэдийнээ бэлэн зах зээлтэй бүтээгдэхүүнүүд. Ийм хэмжээний маркетингийн зардал гаргах шаардлага үнэхээр байсан уу? Ерөнхий удирдлагын зардал нь 2025 онд 451 тэрбум төгрөг, менежментийн төлбөр нэрээр 2023 онд 170 тэрбум төгрөг цуглуулсан, захирал нь сарын 20,000 долларын цалинтай. Ийм хөрөнгийн үр ашиггүй зарцуулалтын хохирлыг хэн хариуцах юм.

Ж.Баярмаа: ТӨК бол сонгуулийн менежерүүдийн орогнодог “үүр уурхай” болсон. Мөн дараагийн сонгуулийнхаа мөнгийг бэлтгэдэг бааз суурь гэдгийг МАН-ын гишүүд ч дотроосоо хэлээд эхэлсэн байна.

ТӨК-ийг шимэгчилж амьдардаг бүхэл бүтэн “арми” байгааг хүлээн зөвшөөрсөнд талархаж байна. Яг ямар компаниудыг татан буулгах юм. Ямар чиглэлийн компаниудыг нийлүүлэх юм.

0/1000