horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Европыг дайрсан хэт халалтын улмаас олон хүн амиа алдаж, эрчим хүчний доголдол үүсэв

post-img

Баруун Европын орнууд хүчтэй халалтын давалгаанд өртөж, олон арван хүн амиа алдахын зэрэгцээ цахилгаан эрчим хүчний хангамж тасалдаж, сургууль, соёлын зарим байгууллагын үйл ажиллагааг түр зогсооход хүрчээ.

Цаг уурын байгууллагуудын мэдээлснээр Франц, Испани, Португал, Итали зэрэг оронд агаарын температур улирлын дунджаас үлэмж давж, зарим бүс нутагт 40 хэмээс дээш гарсан байна. Хэт халалтын улмаас эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж, зарим бүсэд цахилгаан хангамж доголдсон байна.

Урьдчилсан мэдээгээр халалтын давалгаа энэ долоо хоногийн эцэс хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

Зарим бүс нутагт сургуулиудын хичээлийг түр зогсоож, түүхэн дурсгалт газруудын ажиллах цагийг богиносгожээ. Цаг уурчдын мэдээлснээр агаарын температур ойрын хэдэн өдөр 40 хэмээс давсан хэвээр байх төлөвтэй байна.

0/1000