horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Цэцийн гишүүнээр Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг томиллоо

post-img

УИХ-ын дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2 орон тоонд Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг санал болгож, 2026.06.24-ны Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлж дэмжсэн. Тэгвэл өнөөдрийн /2026.6.26/ чуулганы хуралдаанаар Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Цэцийн гишүүнээр томилохыг гишүүдийн олонх дэмжлээ.

Ингэснээр цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлэх нь.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Улсын дээд шүүх санал болгож, УИХ 6 жилийн хугацаатай томилдог. Ерөнхийлөгч 3, УИХ 3, УДШ 3 хүн цэцэд тавьдаг. УИХ-аас санал болгож томилуулсан 3 хүнээс Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дууссан бол Л.Өлзийсайхан өөр ажилд шилжиж, одоо Ц.Цолмон үлдсэн байжээ.

0/1000