Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар /2026.6.26/ Засгийн газраас 5 дугаар сарын 6-ны өдөр өргөн барьсан Татварын багц хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Үүнд:

Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

Хувь хүний орлогын албан татварын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 87.1 хувийн саналаар эцэслэн батлав.

Татварын багц хуулийн нэмэлт, өөрчлөлт 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Уг хуулийн төсөл эцэслэн батлагдсаны дараа ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Татварын багц хуулийн онцлох заалтын талаар мэдээлэл өглөө. Татварын багц хууль батлагдсанаар эдийн засаг 0.7 хувийн функцээр өсөх магадлалтай гэж тооцож байгаа юм.

Онцлох заалтуудаас дурдвал:

НӨАТ төлөгчийн босго 50 саяас 400 сая болов

Цалингийн шатлалыг нэмснээр жилийн 36 сая хүртэлр орлоготой иргэний 792000 төгрөг хүртэлх орлогод ногдуулах ХХОАТ-ыг 100% чөлөөлнө

2.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой 180 мянга орчим ААН-ийн татварын ачааллыг 1%-д хүргэнэ

6-10 тэрбумын ашигтай ААН 15 хувиар татвар төлөх дундын шатлал нэмснээр 600 гаруй ААН-ийн татварын ачаалал буурна

Өртэй татвар төлөгчийн дансыг бүрэн хаахгүй. Орж ирэх мөнгөн хөрөнгийн 30%-ийг дансанд үлдээнэ.

ААНОАТ, ХХОАТ-ын тайлан тушаах хугацааг сунгаж, оновчтой болгоно

Алдангийн дээд хэмжээ 50 хувиас хэтрэхгүй

Татварын тайлан задруулах хугацааг 2 жил хүртэл сунгана

НӨАТ төлөх хугацааг 2 сар хүртэл хугацаагаар сунгана

Иргэний өөрийнх нь өмч, үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос авдаг 2 хувийн татварыг цуцалж, ойлгомжгүй татвараас чөлөөлнө.

- Шинэ
- Хандалттай

2026-06-26 09:39:55
1