horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Европыг хэт халалт нөмөрч, онцгой байдал үргэлжилж байна

post-img

Баруун Европын орнуудад үргэлжилж буй хүчтэй халалтын давалгаа улам эрчимжиж, Франц, Испани, Итали, Португал, Их Британи зэрэг улсад онцгой сэрэмжлүүлэг хэвээр байна. Зарим бүс нутагт агаарын температур 44–46 хэмд хүрч, зургаадугаар сарын түүхэн дээд үзүүлэлтүүд шинэчлэгдээд байна.

Сүүлийн мэдээллээр халалтын улмаас Францад зургаадугаар сарын 24-нөөс хойш 1,000 орчим нас баржээ. Нас барсан хүмүүсийн 85 хувь нь 65-аас дээш насныхан бөгөөд ихэнх нь гэртээ, асрамжийн газар болон эмнэлэгт нас барсан байна. Мөн Испанид дор хаяж 327 хүн халалттай холбоотой шалтгаанаар амиа алдсан гэж мэдээлсэн бөгөөд Европ даяарх халалттай холбоотой нас баралт 1,300-аас давсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллээ.

Эрчим хүчний салбар ч мөн ихээхэн хохирол амсаад байна. Францад хүчтэй аадар орж, аянга цахилгаан цахилсны улмаас олон бүс нутагт цахилгаан тасарч, Германд халалтын улмаас цахилгаан дамжуулах шугам гэмтэж, галт тэрэгний хөдөлгөөн саатжээ. Мөн Унгарын Пакшийн атомын цахилгаан станцын хөргөлтөд ашигладаг Дунай мөрний ус хэт халснаас цахилгаан үйлдвэрлэлээ бууруулсан бол хэд хэдэн оронд агааржуулагчийн хэрэглээ огцом өссөнөөр цахилгаан эрчим хүчний хэт ачаалал үүсч эрчим хүчний тасалдал үүссэн байна.

Франц олон нийтийн томоохон арга хэмжээгээ хойшлуулж, Испанид халууны улмаас нас баралт нэмэгдсэн бол Польшид ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр түвшинд хүрээд байна. Эрдэмтэд энэхүү хэт халалтыг хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой гэж дүгнэжээ.

0/1000