horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Элсэлтийн шалгалт дуусч их сургуулиуд бүртгэлээ эхэлжээ

post-img

Элсэлтийн шалгалтын талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл өглөө. Энэ жил 800 оноо авсан шалгуулагчийн дүн өсчээ.

  • Математик 43
  • Монгол хэл 24
  • Нийгэм судлал 47
  • Англи хэл 36
  • Орос хэл 5
  • Газар зүй 2
  • Физик 14
  • Биологи 10
  • Хими 10
  • Түүх 2

Мөн олон улсын шалгалт өгсөн оноогоо дүйцүүлэх хүсэлт хүсэлтээ өгсөн сурагчдын 70 орчим хувь нь улсын сургуулийн сурагчид байжээ.

Шалгалт авсан 10 хичээл тус бүрээр сэдэв даалгавар, зөв хариуг Боловсролын үнэлгээний төвийн сайтад тавих юм байна.

Боловсролын яамны ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат: 2026 оны элсэлтийн шалгалтад 22 шалгуулагч гар утастай орж дүн оноог хүчингүй болгожээ. Элсэлтийн шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулдаг. Энэ жил мөн 12 дугаар сард зохион байгуулна. Шалгуулагчид оноогоо ахиулах, хугацаа алдахгүй их, дээд сургуульд элсэх боломжийг олгодог.

Мөн 2026 оны 6 дугаар сарын 25–28-нд улсын хэмжээнд элсэлтийн шалгалтыг зохион байгуулж, их сургуулиуд бүртгэлээ эхэлжээ. Өчигдрийн байдлаар Анагаахын үндэсний их сургуулийн бүртгэл хаагдсан байна. Харин өнөө, маргааш зарим сургуулийн ур чадварын шалгалтуудаа авах аж. Ур чадварын шалгалт дуусахаар зарим их, дээд сургуулиудын элсэлтийн бүртгэл эхлэх юм байна.

Ирэх жилээс босго оноог өсгөж 490, дараа жил нь 500 гэх мэт дээшлүүлэх аж. Мөн SAT олон улсын шалгалтыг элсэлтийн шалгалттай зэрэг явуулж сурагчдад сонголтыг олгохоор болж байна.

0/1000