horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага

post-img

Монгол Улсын Засгийн Газар “Цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлж, төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Иргэд төрийн цахим нэгдсэн систем болох E-Mongolia  аппликейшнээс олон төрлийн лавлагаа, тодорхойлолт авч, төрийн байгууллагуудтай цахимаар харилцах боломжтой болсноор цаг хугацаа, зардал хэмнэх болсон.

Гэвч цахим үйлчилгээний үр өгөөжийг хүн бүр тэгш хүртэж чадахгүй асуудал байсаар байна. Төрийн цахим үйлчилгээнээс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, алслагдсан бүс нутгийн оршин суугчид болон нийгэм, эдийн засгийн эмзэг бүлгийнхэн хоцрох эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл цахим шилжилтийн зэрэгцээ цахим хуваагдал гэх шинэ сорилт бий болжээ.

Энэ нь зөвхөн Монголд тулгамдаж буй асуудал биш. Дэлхийн олон оронд технологийн хөгжил хурдацтай байгаа хэдий ч түүнийг ашиглах мэдлэг, ур чадвар, боломж хүн бүрт харилцан адилгүй байна.

Сүүлийн жилүүдэд олон улсын байгууллагууд технологийн хөгжлийг зөвхөн дэд бүтэц, программ хангамжийн асуудал бус харин хүний эрх, оролцоо, хүртээмжийн асуудал гэж харах болжээ. Европын Холбоо ч энэ зарчмыг эрхэмлэж технологийн дэвшил нь иргэдийг орхигдуулах бус харин иргэдийн оролцоог илүү өргөн хүрээнд хангах ёстой гэж үздэг. Монгол Улсад хэрэгжсэн “Иргэний нийгмийн байгууллагыг (ИНБ) чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь” буюу DICE төсөл энэхүү үзэл баримтлалын бодит илэрхийлэл юм.

Европын Холбооны санхүүжилтээр хоёр жил хагасын хугацаанд (2023-2026) хэрэгжсэн уг төслийг Бүгд Найрамдах Чех Улсад төвтэй “Пипл ин Нийд” (People in Need) олон улсын төрийн бус байгууллага нь ФАРО Фаундэйшнтай хамтран хэрэгжүүлжээ. Хүмүүнлэгийн болон хөгжлийн төсөл хөтөлбөрийн чиглэлээр дэлхийн олон оронд үйл ажиллагаагаа явуулдаг “Пипл ин Нийд” олон улсын төрийн бус байгууллага Монголд ч иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудыг бэхжүүлэх чиглэлээр олон жилийн туршлагатай. DICE төслийн хувьд  цахим шилжилтийн асуудлыг иргэдтэй  ойр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулан шийдэх арга замыг сонгож эдгээр ИНБ-ууд, тэдний ажилчдыг  чадавхжуулахад чиглэжээ. Нийгмийн аль ч түвшинд иргэдтэй өдөр хамгийн ойр ажилладаг найдвартай гүүр нь иргэний нийгмийн байгууллагууд юм. Энэхүү зарчимд тулгуурлан, төслийн хүрээнд Улаанбаатар хот болон Өмнөговь аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 65 иргэний нийгмийн байгууллагыг сонгон хамруулж, тэдний өдөр тутмын үйл ажиллагааг цахимжуулах, мэдээллийн технологийн ур чадварыг нь нэмэгдүүлэх цогц сургалтуудыг амжилттай зохион байгуулжээ.

Сургалтын үр өгөөж зөвхөн цаасан дээрх тайлан төдий биш юм. Төслийн үнэлгээгээр нийт оролцогчдын 87.8 хувь нь өөрсдийн цахим ур чадвараа мэдэгдэхүйц түвшинд ахисан хэмээн тодорхойлжээ.

Энэ ажлыг хэрэгжүүлэхдээ төслийн баг Монгол Улсын цахим үндэстэн бодлоготой нягт уялдаж ажиллажээ. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас боловсруулсан “Бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээ” нь иргэдийн цахим боловсролыг нэмэгдүүлэх үндэсний бодлогын гол баримт бичиг юм. DICE төслийн хүрээнд энэхүү баримт бичигтэй уялдуулан сургалтын агуулгаа боловсруулсан ба төрөөс тодорхойлсон бодлогыг амьдрал дээр бодитоор хэрэгжүүлэх практик арга хэрэгсэл бий болгосон байна.

Үүний нэг жишээ нь “Сургагч багшийн гарын авлага” юм. DICE төслийн баг бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээн дэх “Техник ба программ хангамж”, “Өгөгдөл, мэдээлэл”, “Харилцаа холбоо, хамтын ажиллагаа”, “Бүтээлч байдал”, “Аюулгүй байдал”, “Асуудал шийдвэрлэх” гэсэн тэргүүлэх зургаан чиглэлд үндэслэн зургаан модуль гарын авлагыг боловсруулжээ. Хамгийн чухал нь уг гарын авлага зөвхөн төслийн оролцогчдод бус, цаашид үндэсний хэмжээнд ашиглагдах боломжтой боловсролын эх хэрэглэгдэхүүн болсон юм.

Сургалтад хамрагдсан байгууллагууд мэдээллийн аюулгүй байдал, өгөгдөл хамгаалалт, хоёр шатлалт баталгаажуулалт, цахим халдлагаас урьдчилан сэргийлэх аргачлал зэрэг ур чадвараас суралцжээ. Мөн дижитал контент боловсруулах, олон нийтийн сүлжээг үр дүнтэй ашиглах, хиймэл оюун ухааны хэрэгслүүдийг ашиглах, байгууллагын мэдээллийн сан болон үүлэн технологид суурилсан системүүдийг нэвтрүүлэх чиглэлээр мэдлэгтэй болсон байна. Үүний үр дүнд тухайн байгууллагууд өөрсдийнхөө үйл ажиллагааг сайжруулаад зогсохгүй иргэдэд зөвлөгөө өгөх, чиглүүлэх чадавхтай болжээ.

Төслийн нэгэн чухал үр дүн нь иргэдийн өдөр тутмын амьдралд гарсан бодит ахиц байлаа. Цахим ур чадвар олгох цогц сургалтад нийт 1,800 гаруй иргэн хамрагдаж, цахим ур чадвараа дээшлүүлсэн юм. Хүртээмжийн хувьд өндөр настан, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гадна алслагдсан орон нутгийн малчид болон нийгмийн бусад зорилтот бүлгийнхнийг хамруулсан нь “хэнийг ч орхигдуулахгүй байх” төслийн үндсэн зарчим амьдрал дээр хэрэгжсэний нотолгоо болов.

Сургалтын үр өгөөж зөвхөн цаасан дээрх тайлан төдий биш юм. Төслийн үнэлгээгээр нийт оролцогчдын 87.8 хувь нь өөрсдийн цахим ур чадвараа мэдэгдэхүйц түвшинд ахисан хэмээн тодорхойлжээ. Үүнийг нарийвчлан задалбал, мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглан бусадтай хамтран ажиллах ур чадвар 43 хувиар, бүтээлч сэтгэлгээ болон цахим контент хөгжүүлэх чадамж 40 хувиар тус тус өссөн байна. Түүнчлэн, цахим эрин үеийн хамгийн чухал дархлаа болох хувийн мэдээллээ хамгаалах, цахим орчинд аюулгүй оролцох мэдлэг 39 хувиар, өгөгдөл мэдээллийг оновчтой хайж боловсруулах чадвар 37 хувиар сайжирчээ.

Төслийн үр нөлөө зөвхөн танхимын сургалтаар хязгаарлагдаагүй бөгөөд иргэний нийгмийн байгууллагуудын шинэлэг санаачилгыг дэмжих зорилготой бичил санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжсэн юм. Энэхүү стратегийн дэмжлэг нь тухайн орон нутаг хийгээд зорилтот бүлгийн хэрэгцээнд бүрэн нийцсэн ухаалаг шийдлүүдийг хэрэгжүүлэх хөшүүрэг болов. Тухайлбал, харааны бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг баталгаажуулсан дэлгэц уншигч программыг амжилттай нутагшуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрийн зах зээлтэй холбох нэгдсэн дата санг бүрдүүлсний зэрэгцээ, малчдад цаг агаар болон зах зээлийн чухал мэдээллийг цаг алдалгүй хүргэх цахим гарцыг шинээр нээжээ. Эдгээр олон талт ажил нь цахим шилжилт хүн бүрд нэг ижил хэв маягаар үйлчилдэггүйг нотлоод зогсохгүй, нийгмийн бүлэг, бүс нутаг бүрд өөр байдгийг харуулсан үнэт туршлага болж үлдлээ.

Төслийн бас нэгэн чухал үр дүн нь “Цахим шилжилтийн тэгш оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн ажлын замын зураглал” боловсруулсан явдал байв. Энэхүү зураглалыг иргэний нийгмийн байгууллагуудын туршлага, төрийн байгууллагуудын оролцоо, төслийн хугацаанд хуримтлуулсан сургамж дээр тулгуурлан боловсруулсан. Ингэснээр уг зураглал нь цаашдаа бодлогын хэлэлцүүлэгт ашиглах боломжтой суурь баримт бичиг болсон байна. Замын зураглалд төрийн үйлчилгээ санаачлах, хэрэгжүүлэх үе шатуудад иргэний нийгмийн байгууллагуудаар үнэлгээ хийлгэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байх үйл явцыг өргөжүүлэх, бүх нийтийн цахим боловсролыг тогтвортой хөгжүүлэх зэрэг чиглэлүүдийг тусгажээ.

ФАРО Фаундэйшний захирал А.Бямбажаргалын хэлснээр, “Технологийн хүртээмж нэмэгдэхийн хэрээр түүнийг ашиглах ур чадварын ялгаа мөн адил нэмэгддэг. Ийм нөхцөлд цахим шилжилтийг зөвхөн программ хангамж, техник төхөөрөмжийн асуудал гэж үзэхээс илүүтэйгээр хүний хөгжил, боловсрол, оролцооны асуудал гэж харах шаардлага бий болдог” байна. Энэ бол DICE төслийн санааг хамгийн тодорхой илэрхийлсэн гол агуулга юм.

Өөрөөр хэлбэл цахим шилжилтийн амжилтыг тэдгээрийг ашиглаж чадаж байгаа иргэдийн тоо, оролцоо, хүртээмжээр хэмжих шаардлагатай болоод байна. Монгол Улс “Цахим үндэстэн” болох зорилтоо хэрэгжүүлж буй энэ үед технологийн хөгжилд хэн хамрагдаж байна, хэн гадна үлдэж байна вэ гэсэн асуулт урьд урьдынхаас илүү чухал болжээ.

0/1000