Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
АДМИН18 хуулийн этгээдэд хүрээлэн буй орчны эсрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэсний 13 нь гадаадын иргэд байна
- 2026/06/29

- 1 цаг 12 минутын өмнө

- 2 мин уншина

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилд сүүлийн 2 жилд шүүхээс 1228 хүн, 18 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсний 13 нь БНХАУ, ОХУ, Тайвань, Казакстан зэрэг гадаад улсын иргэн байна.

Шүүхээр шийдвэрлэгдсэн 797 хэрэгт байгаль орчинд 25 тэрбум төгрөгийн хохирол учирснаас, 6,09 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлжээ.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр олон ажил арга хэмжээ хэрэгжүүлж байгаа боловч хэргийн гаралт буурахгүй, зохион байгуулалттай, далд хэлбэрт шилжиж байгаатай холбоотойгоор Прокурорын байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн үйлдэж буй шалтгаан нөхцөлийг судалжээ.

Судалгаагаар сүүлийн 5 жилийн байдлаар 4105 гэмт хэрэг бүртгэгдэж, прокуророос 2333 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Green and Yellow Illustrative Use Polite Language Presentation – 1

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг нь газар нутгийн байршил, байгалийн нөөцийн тархалт, цаг хугацааны хувьд харилцан адилгүй улиралд үйлдэж байна.

Green and Yellow Illustrative Use Polite Language Presentation – 2

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зөвхөн ял, эрүүгийн хариуцлага хүлээлгээд зогсохгүй, байгаль экологи-амьтан, ургамлын аймагт учирсан хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлэн экологийн эдийн засгийн үнэлгээг тооцон нөхөн төлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого, эд хөрөнгө, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг, техник хэрэгсэл болон тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгодог хуулийн зохицуулалттай.

Шүүхээс 12,4 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд зүйл, хөрөнгө орлогыг хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл нь иргэд, хуулийн этгээд ашиг олох зорилгоор байгалийн баялгийг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглах, амьтан, ургамлын экологийн ач холбогдол болон хууль, эрхзүйн мэдлэг, мэдээлэл дутмаг байдал нөлөөлж байна гэж үзсэн.

Судалгааны үр дүнгээр тогтоогдсон нөхцөл байдалд тулгуурлан Прокурорын байгууллагаас улсын хэмжээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор “ХАМГААЛСАН БАЙГАЛЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” нөлөөллийн арга хэмжээг эхлүүлээд байна.

- Шинэ
- Хандалттай