horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Байхгүй мөнгийг сайд байгаад ч бурхан байгаад ч гаргаж ирж чадахгүй

post-img

Эрчим хүчний салбарынхан цалингаа 10 хувь нэмэх сайдын саналыг хүлээж авахгүй, маргааш 08:00 цагаас ажил хаялт эхлэхэд бэлэн болсон гэдгээ Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭХ-ны салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат тэргүүтэй салбарынхан хэвлэлийн хурал хийж зарласан.

Тэгвэл Эрчим хүчний сайд Б.Найдалаа Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

-Байхгүй мөнгийг сайд байгаад ч бурхан байгаад ч гаргаж ирж чадахгүй. Ид шидээр цалин нэмнэ гэж байхгүй. Ажил хаяж биш ажил хийж эрчим хүчний салбараа аваръя гэж уриалж байна гэж хэллээ. Мөн эрчим хүчний салбарын ажилчдын цалинг 30 хувиар нэмэх боломжгүй гэв.

Харин үйлдвэрчний эвлэлийн холбоог хоёр талд туньж суухын оронд тооцоо судалгаагаа хамтарч хийж, аль нэг талдаа ямар нэгэн хийдэл гаргалгүй цалин нэмэх асуудлыг шийдвэрлэхийг уриаллаа.

Цалингийн санг 10 хувь нэмэхдээ дарга, захирал, захиргааны албанд ажилладаг хүмүүсийн цалинг нэмэхгүй, бага цалинтай ажилчид, залуучуудынхыг нэмэх юм байна. Иргэдээс цуглуулж байгаа төлбөр тооцооноос тодорхой хэмжээний зардлыг тэвчиж цалинг 10 хувиар нэмнэ хэмээн салбарын сайд хэллээ.

0/1000