Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
АДМИННаоми Осака Японы уламжлалт кимоногоороо Уимблдоны эхний өдөр олны анхаарлыг татав
- 2026/06/30

- -3 цаг -24 минутын өмнө

- 2 мин уншина

Наоми Осака Уимблдоны тэмцээний эхний тойрогт Францын Эльза Жакемог 6:4, 6:2-ын харьцаагаар буулган авснаас гадна Японы уламжлалт хэв маягийг шингээсэн өвөрмөц хувцсаараа үзэгчдийн анхаарлыг татлаа.

Дөрвөн удаагийн Их дуулгын аварга Осака 3-р талбайд цагаан өнгийн уламжлалт кимоно өмсөн, үсэндээ канзаши хэмээх Японы уламжлалт гоёл зүүж гарч ирсэн бөгөөд дараа нь тоглолтын цагаан өнгийн Nike даашинзаа өмсөн тоглолтоо эхлүүлжээ.

Түүний өмссөн кимоно нь тогоруу, сакура цэцгийн хатгамлаар чимэглэгдсэн бөгөөд Hana Yagi хэмээх Токио хотын дизайнер урласан байна. Энэхүү загварыг Уимблдоны тэмцээн эхлэх үеэр British Vogue сэтгүүл онцлон нийтэлжээ.

Тоглолтын дараа Осака сэтгүүлчдэд хэлэхдээ, энэхүү хувцас нь өөрийн Япон өв соёл болон Уимблдоны бараг бүхэлдээ цагаан хувцас өмсөхийг шаарддаг уламжлалт дүрмээс санаа авсан гэж тайлбарлав.

“Өөрийн соёл, өв уламжлалаа бодоход хамгийн түрүүнд кимоно санаанд ордог. Японы хамгийн бэлгэдэл болсон дүр төрх бол миний хувьд кимоно юм” хэмээн тэр хэлжээ.

Мөн тэрбээр өөрийн дуртай Kill Bill киноноос санаа авснаа дурдсан байна. Тэрээр уг кинонд Lucy Liu-гийн бүтээсэн дүрийн цагаан кимонод ихэд дурлаж байснаа ярьжээ.

Харин тоглолт эхэлсний дараа Осакагийн хувцас бус, тоглолтын өндөр ур чадвар гол анхаарлын төвд орсон юм. Тэрээр 79 минут үргэлжилсэн тоглолтын турш 34 виннер цохилт хийж, брэйк авах есөн боломжийн дөрвийг нь амжилттай ашиглан Жакемог итгэл төгс буулган авлаа.

Осака энэ жил тэмцээн бүртээ онцгой загварын сонголтоороо олны анхаарлыг татсаар байгаа бөгөөд нэгдүгээр сард болсон Australian Open-д медузаас сэдэвлэсэн хувцастай оролцсон бол French Open-д шар, хүрэн, алтлаг өнгө хосолсон даашинзаар гарч ирж байв.

- Шинэ
- Хандалттай