horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Боловсролын зээлийн сангаар суралцаж байхдаа гэрээний үүргээ биелүүлээгүй сурагчид 421,530 ам.доллар шилжүүлжээ

post-img

Д.Г нь нийтийн албан тушаалтан буюу Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/86 дугаартай тушаалаар “Дэлхийн шилдэг их сургуулийг бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”-ний үүргээ биелүүлээгүй суралцагч нарт 421,530 ам.доллар (1,433,986,045 төгрөг), 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 447,991,689.25 төгрөгийг тус тус шилжүүлж, бусдад давуу байдал бий болгосон байжээ.

Энэ хэргийг Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.

0/1000