horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүүтер, суррон унахыг өнөөдрөөс бүрэн хориглоно

post-img

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж мопед, скүүтэр, сурроны хэрэглээг зохицуулах заалтыг баталсан. Энэ заалт өнөөдрөөс буюу 2026 оны 7-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

  • Хэрвээ 18 насанд хүрээгүй хүүхэд дээрх тээврийн хэрэгслийг унасан тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагчийг 200 мянгаар торгоно.
  • Тухайн тээврийн хэрэгслийн үйл ажиллагаа эрхлэгч ААН-д холбогдох хариуцлага хүлээлгэхээр болсон.
  • Мопед, скүүтэр, сурроныг явган хүний гарцаар унавал 50 мянгаар торгоно.
  • Суррон жолоодох иргэн А ангиллын жолооны үнэмлэхтэй байх шаардлагатай.
  • Мопед, скүүтерийн жолооч явган зам дээр 10 км/цагаас дээш хурдтай явсан эсхүл явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол 100 мянган төгрөгөөр торгоно.
  • Скүүтер, мопедыг улсын бүртгэлд бүртгүүлэх ба зөвшөөрсөн байршлаас бусад газар байршуулсан тохиолдолд торгоно.
  • Хуулийн төсөлд цахилгаан скүүтерийг “мопед”-той адилтгаж, унадаг дугуйн зам эсвэл авто замын зорчих хэсгийн баруун гар талаар, замын хөдөлгөөний дүрмийн дагуу зорчино.

0/1000