horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жилийн хугацаагаар хорих ялыг 40 сая төгрөгөөр торгох ялаар өөрчиллөө

post-img

Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт “нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах гэсэн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх 2026.04.17-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 5 өдөр үргэлжилж байсан юм. Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, хоёр жилийн хорих ялыг тус тус  оноосон ч давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргаснаар өчигдөр /2026.6.30/ ялын хэмжээг ийнхүү өөрчиллөө.

0/1000