horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Монгол Улсын Сангийн сайд З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто”-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй

post-img

Монгол Улсын Сангийн сайд З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто”-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй. Далд ямар ч хэлэлцээ хийгээгүй. Өгөөжийг заасан гэрээний 53 хувьд хүргэж байж “Онтре” явна.

Оюу толгойн санхүүгийн бүтцийг бүрэн шинэчлэхээр хоёр тал тохирлоо. Ногдол ашиг авах хугацаа 2039 он болж хойшилсон байсан. Өчигдрийн хэлцлээр 2026 оноос буюу энэ жил авахаар тохирлоо. Хэдийг яаж авах вэ гэдэг хэлцэл цаашаа үргэлжилнэ. SOFR хүү 3.6-тай байна. Энэ буурвал Монголын талын Хувь нийлүүлэгчийн хүү ч буураад явна.

Хэлэлцээрийг ахалсан миний бие болон Засгийн газар “Рио Тинто”-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй. Далд тохироо хийгдээгүй. Бид “Онтре”-гийн хэлэлцээрийг эхлүүлнэ. Эхлүүлэхийн өмнө Монголын талын хүртэх өгөөж 53 хувь руу очих ёстой гэдэг шаардлага тавина.

Хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээнд Монгол Улсын хүртэх өгөөж 53 хувь буюу АМНАТ, татвар болон бусад хураамж, ногдол ашгаар өгнө гэж заасан. Үүнд хүргэхийн төлөө ажлын хэсэг ажиллана. Өгөөжийг заасан гэрээний 53 хувьд хүргэж байж, “Онтре” явна.

0/1000