horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Олон хувилбараар “Онтре”-тэй хэлэлцээрийн ширээний ард сууна

post-img

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулсан. “Засгийн газар нийт дүнгээрээ 30 их наядын зардлыг бууруулж чадлаа. Менежментийн төлбөрийг 6 хувь байхад 3.95 болгосон нь худлаа гэж яриад байгаа. Монгол Улс менежментийн төлбөр гэж 3 давхар төлбөр төлж байсан” гэв. Үүнд:

  • Үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлын 6 %
  • Төслийн санхүүжилтийн хүү, шимтгэлээс 6 %
  • Давхардуулсан Рио Тинто SOW үйлчилгээнд жилд 27.27 сая ам.доллар тус, тус төлдөг.

Энэ нь ойролцоогоор 10 хувь хүрч байсан. Хэлэлцээрийн өмнө олон улсын компанийг зөвлөхөөр авснаар энэ хүү дунджаар 4.4 хувь байхад болно гэдэг гаргалгааг бидэнд гаргаж өгсөн. Ингээд хэлэлцээрийн үр дүнд 3.95 руу орууллаа. 2 төлбөрийг шууд тэглэх буюу байхгүй болголоо. 2.2 тэрбум ам.долларын зардлыг тэглэсэн.

“Онтре”-тэй хэлцэл хийх ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Бид ямар ч үүрэг хариуцлага хүлээгээгүй. “Онтре”-г явуулъя гэвэл хэлэлцээ заавал хийнэ. Үндсэн хуулийн 6.2-д заасан Байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх хувь ард түмэнд ирнэ гэсэн зарчимд суурилна.

Үр дүнг УИХ-аар оруулж хэлэлцүүлэх хуультай учраас нуух хаах зүйл юу ч байхгүй. Монгол Улсын газар нутагт байгаа баялгийг нууцаар хуваах тухай ямар ч хэлцлийг зөвшөөрөхгүй. “Оюу толгой”, “Онтре”-т хоёуланд нь хэлсэн. Шинэ Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна. АМНАТ, хувь эзэмших гээд бүх хувилбарыг тооцож үзээд аль ашигтайг сонгож гэрээгээ байгуулна.

0/1000