horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Хүнийг хүчээр алга болгох гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэв

post-img

Шүүгдэгч Б.О, Ю.У, Х.А нар нь бүлэглэн хохирогч С.Ши-ыг шүүгдэгч Г.Б-ээс зээлж авсан мөнгийг буцаан авах зорилгоор Г.Б-ий хатгаснаар 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 19.00 цагийн үед Налайх дүүргийн нутаг дэвсгэрт авч яван 05 дугаар сарын 23-нд шилжих шөнийн 03-04 цаг хүртэлх хугацаанд “Э.А-аас зээлсэн мөнгөө буцаан өг” гэж С.Ши-т зэвсэг буюу хутга тулгах, биед нь халдаж цохих, нүцгэлэх, эд эрхтнийг нь гаргах, бэлэг эрхтнээ нүүрэн тус газар нь хүргэх зэргээр тохуурхан доромжилж, хүчиндэнэ гэж заналхийлсэн, мөн хохирогчийг хууль бусаар хорьж, халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, зорчин явах эрхийг нь хязгаарлаж, Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрүүдийг дамжуулан түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүнийг хүчээр алга болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг хүчээр алга болгох, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан зэвсэг хэрэглэж, бүлэглэж заналхийлэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, ял шийтгэсэн байна.

Хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч нарын үйлдэлд заналхийлсэн гэмт хэргийн үйл ажиллагаа хэрэгжсэнээс бус хохирогчийг хүчээр алга болгох гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэж үзэн, тус хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж, дараах дүгнэлтийг хийв.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Г.Б нь хохирогч С.Ши-тай 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 17:00 цагийн үед уулзан Б.О, Ю.У, Х.А нь үргэлжлүүлэн авч явсан, улмаар тухайн өдрийн 19:00 цагаас 05 дугаар сарын 23-ны өдрийн 03.00-аас 04.00 цаг хүртэлх хугацаанд 8-9 цагийн турш хохирогчийн эсрэг заналхийлэл, хүчирхийлэл үргэлжилсэн, улмаар С.Ша нь хохирогчийг гэрийнх нь ойролцоо хүргэж өгсөн нь Конвенцоор тогтоосон хугацааны шалгуурыг хангахгүйгээс гадна шүүгдэгч нарын үйлдэлд хохирогчийг бүр мөсөн алга болгох, хуулийн хамгаалалтгүй орхих гэсэн зорилго агуулагдаагүй гэж үзэв.

Тодруулбал, шүүгдэгч Г.Би-ий хувьд гагцхүү зээлсэн мөнгөө буцааж авах үүднээс хохирогчид хүч хэрэглэхээр Б.О, Ю.У, Х.А нарыг хатгасны үндсэн дээр түүнийг заналхийлсэн гэмт үйл ажиллагаа хэрэгжсэнээс бус түүнийг алга болгосон, хорьсон, улмаар гэр бүлийн, ойр дотны хүн, өмгөөлөгч, хууль сахиулагч нараас хохирогчийг эрэн хайхад мэдээллийг нь өгөхөөс татгалзсан үйлдэл тогтоогдоогүй юм байна.

0/1000