horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Осолд орсон алба хаагчийн элэгний эд тасарсан байсан

post-img

Үзүүлэх сургуулилалтын үеэр машинд дайруулсан хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл мэндийн асуудлаар ЗХЖШ-аас мэдээлэл хийлээ.

Цэргийн төв эмнэлгийн гэмтлийн эмнэлзүйн төвийн захирал дэд хурандаа Д.Нямдорж:

Осолд орсон хоёр алба хаагчийг яаралтай тусламжаар ирсэн даруйд зохих эмчилгээг хийсэн. Нэг алба хаагчийн хэвлийн хөндийг нээж, шалгах мэс засал хийсэн. Учир нь элэгний 7, 8-р сегмент хэсэгт элэгний эд тасарсан байсан. Одоо биеийн байдал тогтворжсон. Элэгний гэмтлээс шалтгаалж насаараа эрэмдэг болж байгаа юм биш.

ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Хошууч генерал Ж.Өсөхбаяр:

-Осолд орсон тухайн хоёр алба хаагчийн нэг нь хүнд гэмтсэн, хэвлийн мэс засалд орж одоо цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нөгөө алба хаагч доргилтын гэмтэл авч эмчилгээнд хамрагдсан. Биеийн байдал хэвийн болсон тул цэргийн албаа үргэлжлүүлэн хааж байна. Энэ асуудлаар албаны шалгалт явуулахад албаны хариуцлага алдсан, санамсар болгоомжгүй байдлаас үүдэж осол гарсан гэж үзсэн. Төв аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах арга хэмжээ явуулж байна.

Марш тактикийн үеэр машинд дайруулсан байлдагч О.Пүрэвжал:

-Би амьд шүү.  Зарим сайтууд бүр үхчихсэн гэхийн, муу ёр байгаадаа…

Надад санаа зовсон бүх хүмүүст баярлалаа. Марш тактикын үзүүлэх тоглолтын үед хамгаалалтын иж бүрэн хувцастай байсан болохоор гайгүй өнгөрсөн. Эмнэлгийн хяналтанд байжийгаад гарсан шүү! Сургуулиа сонгох гээд чөлөөнд гарчихсан. Маргааш Батлан хамгаалахын сургууль дээр очиж ур чадварын шалгалтаа өгнө.

Сэтгэгдэл уншаад санаа зовоод пост оруулчихлаа. Мөнхрөх болтугай хэмээн өөрийн сошиал хаягтаа бичжээ.

0/1000