horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Ерөнхий сайд Н.Учрал: Д.Ганбат гишүүн шиг олон гишүүн байсан бол хулгайд ялагдахгүй байх байсан

post-img

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Маш олон мега төслийн талаар яриад байсан. Тэр төслүүд юу болсон бэ. Тухайн үед би мега хулгай болно шүү гэж хэлж л байсан. Өнөөдөр уучлал гуйгаад сууж байх ёстой байсан.

Ерөнхий сайд Н.Учрал: Намайг 2016 онд УИХ-д орж ирэхэд л Ганбат гишүүн зарчим яриад сууж байсан. Тан шиг ийм олон гишүүд байсан бол хулгайд ялагдахгүй байлаа.

Д.Ганбат: Гаднынхан ярьж байна ш дээ. Ийм боломж бололцоотой улс орныг яаж удирдахаараа ийм ядуу амьдруулж чадаад байна аа гэж байна.

Н.Учрал: Надад ямар нэгэн хамааралтай бизнес элдэв бүлэглэлд оролцсон юм байхгүй болохоороо “алиа бацаан” л гэж байх шиг байна.

Дэлхийн том компанитай нэг хэлээр ярьж мадлуулахгүй байх төрийн албан хаагч бий болсон байна. Хэнтэй x дэлхийн түвшний хэлэлцээр хийж чадах залуучууд байгаад надад итгэл төрж байна.

0/1000