horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа

post-img

Монгол Улсын Их Хурлаас баталсан Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай тогтоолыг Монголбанкны хамт олонд албан ёсоор танилцуулах арга хэмжээ өнөөдөр /2026.07.03/ боллоо.

Уг үйл ажиллагаанд Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Одхүү, УИХ-ын даргын Эдийн засаг, төсөв хариуцсан зөвлөх Г.Золбоо болон Монголбанкны ажилтан, албан хаагчид оролцов.

Монгол Улсын Их Хурлын 2026 оны долоодугаар сарын 2-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томилсон юм.

Э.Анар нь эдийн засагч, бизнесийн удирдлагын мэргэжилтэй бөгөөд 2011 оноос Монголбанкны Зайнаас хяналт тавих хэлтэст хянан шалгагч, Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал, Төлбөр тооцооны газрын захирал, Төлбөрийн систем, технологийн газрын захирлаар тус банканд нийт 15 дахь жилдээ ажиллаж байна.

0/1000