horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэвэл гэр бүлийн хөрөнгөнөөс бага хувь хүртэнэ

post-img

Гэр бүлийн тухай хуулийн төслийг 2014, 2018, 2019, 2023 онуудад нийт 4 удаа Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн боловч батлагдалгүй өдийг хүрсэн байна. Энэ удаад Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дахин өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурал 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа.

Гэр бүлийн тухай хуулиар хэд хэдэн гол өөрчлөлтүүд хуулийн хүрээнд бий болж байна. Тухайлбал,

Гэр бүлийн тухай хууль

Тээгчийн эхийн харилцааг зохицуулна

Хүүхэд үрчлэх асуудлыг шүүх хариуцна

Хүүхдийн тэтгэмжийг тогтоохдоо уян хатан тогтоох

DNA хийлгэх

Гэрлэлтийн гэрээ байгуулах

Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн нь гэр бүлийн хөрөнгөнөөс бага хүртэх зэрэг зохицуулалтыг хуульд оруулж өгчээ.

Тодруулахад гэр бүлийн тухай хуулийн төсөлд иргэдээс санал авахад нийт санал өгсөн иргэдийн 86,7 хувь нь гэр бүлийн харилцаанд оролцсон 3 дагч этгээдэд хариуцлага тооцохыг шаардсан байна.

Тодруулахад гэр бүлийн тухай хуулийн төсөлд иргэдээс санал авахад нийт санал өгсөн иргэдийн 86,7 хувь нь гэр бүлийн харилцаанд оролцсон 3 дагч этгээдэд хариуцлага тооцохыг шаардсан байна. Гэвч олон улсын жишигт хайр сэтгэлд хуулийн хариуцлага хүлээлгэх бололцоогүй гэж үздэг учраас гэр бүлийн тухай хуульд тухайн саналыг тусгах боломжгүй хэмээн тайлбарлаж байгаа юм. Түүнчлэн шүүхээс ч гэр бүл салалтад нөлөөлсөн 3 дагч этгээдэд хариуцлага тооцох бололцоо байдаггүй байна.

Эрүүл мэндийн шалтгаанаар хүүхэдтэй болж чадахгүй хосууд тээгчийн эхтэй гэрээлж хүүхэдтэй болох тохиолдол Монгол улсад өмнө нь хуулиар зохицуулагдаагүй байсан. Гэхдээ нууц хэлбэрээр тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болсон гэр бүл цөөнгүй бий.

Нэгэнт хуулиар зохицуулагдаагүй төдийгүй, хувь хүний эрүүл мэндийн нууцтай холбоотой учраас одоогоор тээгч эхээр дамжуулж хүүхэдтэй болсон гэр бүлийн тоо тодорхой бүртгэлгүй байна.

Гэр бүлийн хуульд хүүхэд үрчлэх асуудлыг оруулсан нь уг асуудлыг өмнө нь орон нутгийн засаг дарга хариуцаж ирснийг шүүх рүү шилжүүллээ. Ингэснээр үрчлүүлж буй хүүхдийн амь нас, эрүүл мэнд илүү баталгаатай болно хэмээн ажлын хэсгийнхэн найдаж байна. ЗД нар хүүхэд үрчлүүлэх асуудлыг хариуцсанаар олон хүүхэд үрчлүүлсэн айлдаа зарцлагдах, хөдөлмөр эрхлэх, мал маллах ажилд дайчлагдаж байсан жишээ байдаг юм.

Хүүхдийн тэтгэмжийг өмнө нь хөдөлмөрий хөлсний доод хэмжээний 50 хувь гэж залхуу байдлаар тогтоосон нь хөрсөн дээр буугаагүй зохицуулалт хэмээн гишүүд тодорхойлж байна. Шинэ гэр бүлийн хуульд хүүхдийн тэтгэмжийг тухайн иргэний орлого, гэр бүлийн байдал гээд олон хүчин зүйлийг харгалзан үзэж тогтоох зохицуулалттай болгожээ. Чухам яг яаж тэтгэмжийг уян хатан тогтоохыг Засгийн газар журам баталж шийдэх үүрэг хүлээлээ.

Хуульд мөн гэрлэх гэж байгаа хосууд удам зүйн шинжилгээ өгөх заалтыг ч тусгаад байна.

Гэр бүлийн тухай хууль болоод гэр бүлийн шүүхийн тухай хуулиуд хаврын чуулган хаахаас өмнө ийнхүү амжиж баталлаа. 2027 оноос эхлэн цоо шинэ хуулиар Монгол улс дахь гэр бүлийн харилцаа зохицуулагдаж эхлэх нь.

0/1000
хариуцлага тооц

гэр бүлтэй 2 хүүхэдтэй хүүхэн айлын нөхөр 2 хүүхдийн аавыг авах гэж үхэн хатан тэмцээд байгааг ойлгохгүй байгаа. өөрөө ч чи эхнэр хүүхдээсээ салж чадахгүй гэдгээ олон удаа нотолж харууллаа. тиймээс зайлдаа гэсэн хэрнээ лам бөөгөөр яваад хөлийг нь тушаад хажуудаа байлгах гэж 5 жил үзэж байна. манай нөхөр ч ацан шалаад ороод яахаа мэдэхгүй мэдрэлтэж өгч байна даа. ийм цагаандаа гарсан янханлаг хүүхнүүдийг яах ёстой вэ. арга хэмжээ авч хариуцлага тооцдог болмоор байна.

ЧИНЧУЛУУН

Гэрлэлт ээ батлуулаагүй 1 хүүхэдтэй салах бол ямар шийдвэр гаргах вэ ?

Zorro

Ashguidee.3 Dahi etgeediig hariutslaga huleeleg.her bvltei yml baij. Ailin ehnerluu baliar sdakuudig yal ug

Mendbayar khosbayar

shuud heregjvvlj boldoggvi yum gej vv

Энх тайван

Гэр бүлэй хурсан эр эм айлч хүнд хулин харуцлаг хүлэлэгдэг болчуул бас тэр яавадад байга хүүхэн залууд нь хамт хуйль харуцлаг хүлэлгэх хэрэгтэй энэ асуудлас болж хочино хүүхэд өнчирч байн

Х.Цэцэнбилэг

3 дахь ч этгээдийг торгох хэрэгтэй байна даа өлөн хууль вэ

Зочин

Гэр бүлээс гадуур харилцаанд орж бүр хэд хэдэн хүнтэй явалддаг бгаад баримт нотолгоотой баригдсан хүүхэн шүүхээр ороод салсан чинь ээж нь хүүхдээ авдаг гэх хуулиар байр машины хөрөнгийн 3/2- хувийг авч салж бгаа юм. Яг энэ порцетур дээр иймэрхүү явдалтай хүүхнүүд юу ч үгүй хөөгдөх ёстой л до. Бас хүүхэн 1 төгрөгний ч орлого олдоггүй, ажил хийдэггүй, нөхөр нь л ажил хийж амьдрал ахуйгаа авч явдаг.

Зочин

Юу гэж солиороод байгаан эцэг нь тгд 2хүүхэдтэй эхнэрээсээ салгаад тэтгэмж тогтоолгох боллоо гээд эцэг нь амьдрал тааруу бол бага мөнгө оногдоно гэсэн үг юмуу тгд эхэд буюу хүүхдээ авч үлдэж байгаа хүнд нь бараг бүх хариуцлага хүлээгээд нөгөө новшнууд нь ар гэрийн амьдрал тийм гээд үр хүүхдэдээ өгөх ч биш өгөхгүй ч биш юм оногдоно гэсэн үг юмуу тэнэг юм бишүү

Балжинням Эрдэнэбат

3дагч итгээд нь хариуцлага тооцох ёстой

П.Гантөмөр

Араар тавьлт хэрээс хэтэрлээ. Өөрөөсөө 20.залуутай явалдаад удаж бн.5.хүүхэд гэр бүлээ доромжлоод 2.жил гаруй болж бн. Одоо нөгөө залуутайгаа нийлээд нөхрөө харааж .муулаад явж бн энэнд хуулийн арга хэмжээ алга.Гэр бүлтэйгийн мэдсээр бж явалдсан. Нөхрөө араар тавьсан 2.ууландан арга хэмжээ авч хуулинд бүүр тусгайлан оруулж өгмөөр байна. Эн завхайрал хүүхэд өнчрөлт архидлт гэмт хэрэг энэнээс улбаатай шүү