Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
АДМИНБайгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын зөрчил 7521 бүртгэжээ
- 2026/07/06

- 5 цаг 41 минутын өмнө

- 2 мин уншина

Прокурорын байгууллагаас Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг сүүлийн 5 жилийн байдлаар судлахад Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил 7521 бүртгэгдсэнээс 41 хувийг “Амьтны тухай хууль зөрчих зөрчил” эзэлж байгаа нь хамгийн их байна.

Дээрх зөрчлийн 22.6 хувийг “Ойн тухай хууль зөрчих зөрчил”, 13 хувийг “Газрын хэвлийн тухай хууль зөрчих зөрчил”, 13 хувийг “Ашигт малтмалын тухай хууль зөрчих зөрчил”, 8 хувийг “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зөрчих зөрчил”, 2 хувийг “Байгалийн ургамлын тухай хууль зөрчих” зөрчил эзэлж байна.

Үүнээс 5761 зөрчилд эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, торгох шийтгэл оногдуулж, 1760 зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулжээ.

Зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн байдлаар нь авч үзвэл 78 хувь нь орон нутагт, 22 хувь нь Нийслэлд үйлдэгдсэн байна. Орон нутагт бүртгэгдсэн зөрчлийн 70 орчим хувь нь газар нутгийн байршил, байгалийн нөөцийн тархалттай холбоотойгоор амьтан, ой, ургамал зэрэг байгаль орчны зөрчил эзэлж байна.

Нийслэлд бүртгэгдсэн зөрчлийн хувьд орон нутгаас хууль бусаар бэлтгэсэн, агнасан амьтан, тэдгээрийн мах, түүхий эд, мөн мод, модон материалыг худалдаалах зорилгоор тээвэрлэсэнтэй холбоотой зөрчлүүд байна.

Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил нь газар нутгийн онцлог, байгалийн баялаг, амьтны тархацаас гадна цаг хугацааны хувьд тодорхой улиралд үйлдэгдэж байна.

Зөрчлийн тухай хуульд зааснаар Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаас гадна албадлагын арга хэмжээ хэрэглэх хуулийн зохицуулалттай. Тодруулбал, зөрчил үйлдэхдээ ашигласан зэвсэг, хэрэгсэл, эд зүйл, тээврийн хэрэгсэл, уналга, зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, улсын орлого болгодог.

- Шинэ
- Хандалттай