Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан 7 дугаар сарын 10-нд 1-ийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Энэ талаар өнөөдөр Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав хэвлэлийн хурал хийхдээ хэллээ.
“Тэрбээр энэ өдөр барилдаж давсан бөхчүүд есөн хөлт цагаан тугаа тойрохгүй бол хийморь лундаад муу гэлцэж байна. Тийм юм байхгүй” гэлээ.
Үндэсний бөхийн барилдаан 7 дугаар сарын 11-нд 2, 3-ын даваа, 7 дугаар сарын 12-нд 4-ийн даваанаас бөхийн барилдаан үргэлжилнэ гэдгийг Үндэсний их баяр наадмын комиссын Бөхийн салбар хорооноос мэдээллээ. Өөрөөр хэлбэл, цол олгох даваа завсарлахгүй байхаар шийдвэрлэжээ.


