horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

АНУ-ын Техас мужид үерийн гамшгийг эргэн санаж байна

post-img

Өнгөрсөн жил Техаст болсон үерийн талаар сүүлийн үед хэвлэлүүд онцолж байна.

Уг явдлыг эргэн санавал АНУ-ын Техас мужид хүчтэй аадар борооны дараа үүссэн үерийн улмаас амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж, эрэн хайх ажиллагаа дөрөв дэх өдрөө үргэлжилсэн.

Хамгийн их хохирол амссан бүсүүдийн нэг болох Керр тойрогт хүүхдийн зуслангууд болон орон сууцнууд үерт автсан бөгөөд олон хүн сураггүй хэвээр байна. Аврагчид нисдэг тэрэг, завь, дрон ашиглан эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа ч цаг агаарын нөхцөл хүндрэл учруулж байлаа.

Орон нутгийн захиргаа гамшгийн бүсэд онц байдал зарлаж, холбооны байгууллагууд нэмэлт тусламж илгээж байжээ.

0/1000