horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндонд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

post-img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36, Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Геологи-минералогийн ухааны доктор (Ph.D), ШУТИС-ийн Хүндэт доктор, Уул уурхайн салбарын Зөвлөх инженер Гэлэнгийн Ёндонд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Г.Ёндон, Монгол түмний 20 дугаар зууны бахархал, манлай бүтээн байгуулалт, Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар 2022 онд томилогдон, улс орны эдийн засаг, хөгжлийн гол тулгуур хөдөлгөгч хүч болсон тус үйлдвэрийг амжилттай удирдан ажиллаж байгаа билээ.

Тэрээр, 1991 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг Уул уурхайн инженер-маркшейдер мэргэжлээр төгсөж, 2002 онд “Алтны шороон ордын нөөцийн магадлал” сэдвээр Геологи-минералогийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Ажил хөдөлмөрийн гараагаа Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Уул уурхайн хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтнаар эхэлж, өнөөг хүртэл уул уурхайн салбарт 35 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байна.

2020-2022 онд Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж, энэ хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд нэн чухал ач холбогдолтой анхдагч хуулиудыг боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулсан нь салбарын тогтвортой хөгжлийн бодлого, цаашдын зорилго, зорилтыг хангахад чухал алхам болсон юм.

Тухайлбал, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээхийн тулд Үндэсний баялгийн санг байгуулах, түүний төрөл, зориулалт, эх үүсвэрийг тодорхойлох, сангийн хөрөнгийн тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хууль, Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулиудыг тус тус боловсруулан, УИХ-аар батлуулсан нь хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн байдлаар төрөлжсөн сангуудад 6.7 их наяд төгрөг төвлөрч, 2026 оны эцэст уг хуримтлал 9.6 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байгаа бол Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн хэрэгжилтийн үр дүнд 1700 гаруй арилжаа амжилттай зохион байгуулагдаж, зөвхөн дуудлага худалдааны үнийн зөрүүгээс Монгол Улсын эдийн засагт 1.84 их наяд төгрөгийн нэмэлт орлого орсон байна.

0/1000