Бригадын генерал М.Энх-Амар нь Улсын онцгой комиссоос Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор тодорхойлогдсон анхны цэргийн дээд цолтон, онцгой байдлын албанаас төрсөн 3 дахь генерал юм.
1987 оны офицер. 2009 оноос хойш МУ-д тохиолдсон гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд манлайлан оролцож, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэснийг нь төр засгаас өндрөөр үнэлж өнөөдөр МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор шагнаж байна. Бригадын генерал М.Энх-Амар нь МУ-ын “Батлан хамгаалахын үндэс” баримт бичиг, Гамшгаас хамгаалах тухай хууль, Улсын онцгой комиссын ажиллах журам зэрэг хууль, эрх зүйн шинэчлэлтэд оролцохоос гадна аймаг, нийслэлийн Онцгой комисс, онцгой байдлын алба, төрийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудыг гамшигтай тэмцэх чиглэлээр чадавхжуулахад үнэтэй хувь нэмрээ оруулжээ.
Тэрээр УОК-ын Нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа Монгол Улсад тохиолдсон ган, зуд, үер, гал түймэр, гоц халдварт өвчин зэрэг гамшгийн голомтод 21 аймгийг нийт 31 удаа тойрч, эрсдэлийг даван туулахад хүчин зүтгэж, Засгийн газрын нөөц сангаас 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгийг хуулийн дагуу нэрвэгдэгсдэд хуваарилан ажиллажээ.


